Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ нэвтрүүлжээ.
ГССҮТөвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран эх орондоо анх удаа шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал эмчилгээг амжилттай нэвтрүүсэн байна.
Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах бас нэг боломжийг олгож байгаа юм.