ХБНГУ-ын канцлер Олаф Шольц БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Ингэснээр цар тахал эхэлснээс хойш БНХАУ-ын даргатай уулзаж буй анхны Их-7-гийн бүлгийн төлөөлөл болж байна. Гэвч түүний айлчлал Германд маргаан дагуулж, Европт түгшүүр үүсгэлээ.
Тодруулбал, Хятадын нэг компани Хамбургийн боомтын тодорхой хувийг худалдаж авахаар зэхэж байсан нь илэрхий болж байгаа юм. Олаф Шольц өмнө нь Хамбург хотын захирагчийн албыг хашиж байсан. Мөн энэ гэрээг амин чухал гэж маргадаг хотын удирдлагуудтай ойр харилцаатай байдаг байна.
Түүний айлчлалыг шинжээчид Олаф Шольц энэ гэрээг үнэхээр чухалчилж байгаа бололтой гэж дүгнэхэд хүргэж байна. Харин Германы албаныхан энэ гэрээ амжилттай болбол Германы чухал дэд бүтцэд Хятадын нөлөө ихэснэ гэж үзэж байна. Хөндлөнгийн судлаачид олон улсын эгзэгтэй нөхцөл байдлыг үл хамааран Европын томоохон төлөөлөгч БНХАУ-д айлчилж байгаа нь Ши Жиньпиний нөлөөлөл их байгааг харуулж байна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC