Сүүлийн үед цахим сүлжээнд шуугиулаад байгаа реппер Канье Уэст буюу Еэ Твиттер хаягаараа дамжуулж 30 хоногийн цэвэрлэгээ хийж байгаагаа хэллээ. Тэрээр 30 хоногийн турш хүнтэй юм ярихгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, насанд хүрэгсдийн кино үзэхгүй, бэлгийн харилцаанд орохгүй гэжээ. Гэсэн хэдий ч энэ хугацаанд цахим сүлжээнд идэвхтэй байна гэдгээ хэлсэн байна.
Өнгөрсөн сард семитийн эсрэг үзэл санаа бүхий жиргээ бичиж, Еврейчүүдийн эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан гэж олон нийт түүнд бухимдлаа илэрхийлсэн. Улмаар Adidas тэргүүтэй реппертэй гэрээ хийсэн байсан томоохон компаниуд гэрээгээ цуцалж, Forbes сэтгүүл түүнийг тэрбумтны жагсаалтаас хассан.
Репперийн экс эхнэр Ким Кардашиан түүний өвөрмөц ааш үйлдлийн талаар “хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй” гэж хэлж байсан удаатай билээ.
Эх сурвалж: TWITTER