Баасан гарагт өглөөний 11 цагаас өдрийн 15 цагийн хооронд Хойд Солонгосын 180 орчим цэргийн нисэх онгоцыг илрүүлсэн тухайгаа Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ. Улмаар Өмнөд Солонгос улс 80 сөнөөгч онгоцоо бэлэн байдалд шилжүүлжээ.
Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн лхагва гарагт харилцан бие биеийнхээ тэнгисийн ус руу пуужин харваснаар хурцдаж эхэлсэн юм. Тодруулбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун даваа гарагт Өмнөд Солонгос болон АНУ-ыг хамтарсан цэргийн сургуулилт хийхээ зогсоо гэж мэдэгдсэн. Гэвч Хойд Солонгос лхагва гарагт нэг өдрийн дотор хамгийн их буюу 23 пуужин харваснаар Солонгосын хойгийн нөхцөл байдал “эгзэгтэй” болж эхэлсэн юм. Түүнчлэн пүрэв гарагт Хойд Солонгос япон тэнгис рүү пуужин харвасны нэг нь тив алгасагч баллистик пуужин байсан байх магадлалтай гэж Япон үзэж байна. Энэ талаар АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Хойд Солонгос хариуцлагагүй, утга учиргүй үйлдлээ зогсоож, бодит яриа хэлэлцээрт анхаарах цаг нь болсон” гэдгийг сануулсан юм.
Эх сурвалж: CNN