АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Бритни Гринер наймдугаар сард ОХУ руу хууль бусаар хар тамхи оруулсан хэргээр есөн жилийн хорих ял сонссон.
Тухайн үед алдарт тамирчин ОХУ-ын хууль дүрмийг зөрчих санаархал байгаагүй гэдгээ илэрхийлж байсан юм. Байдены засаг захиргаа түүнийг суллана гэж амлаад байгаа бөгөөд Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны төлөөллүүд пүрэв гарагт түүнтэй очиж уулзжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Гринер нөхцөл байдлаас үл хамааран тууштай, тэвчээртэй байхыг уулзалтын үеэр АНУ-ын албаны хүмүүс харлаа" гэж твиттер хуудастаа бичжээ.
Олимпын хошой алтан медальт Гринерийг Вашингтоны зүгээс Орост үндэслэлгүйгээр хоригдож байгаа АНУ-ын хоёр иргэний нэг гэж АНУ үздэг. Түүний өмнө АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад дайчин Пол Уилан тагнуул хийсэн хэргээр 2020 онд 16 жилийн хорих ял авч байсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард ерөнхийлөгч Ж.Байден хоёр иргэнийхээ гэр бүлтэй уулзаж, түүний засаг захиргаа бүх хүчин чадлаа гаргаж байгааг илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Al Jazeera