Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан пүрэв гарагт болсон жагсаалын үеэр хөлдөө буудуулсан тухай намынх нь албан тушаалтан мэдээлсэн бөгөөд энэ үйл явдлыг санаатай үйлдэл гэж мэдэгджээ. Тодруулбал, зэвсэгт этгээд гал нээсний дараа түүний сум Ханы хөлд туссан гэж тэд хэллээ. Түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хагалгаанд орсон байна.
Пакистаны нийслэл Исламабад хотод Ханыг дэмжсэн жагсаалын үеэр эл явдал болсон байна. Тэрээр ирэх оны наймдугаар сард болох сонгуулийн товыг наашлуулахыг шаардаж, улмаар жагсаал өрнүүлсэн юм. Хан дөрөвдүгээр сард парламентад итгэл үзүүлэх санал хураалтад ялагдсаны дараа засгийн эрхийг одоогийн ерөнхий сайд Шехбаз Шариф авсан. Тэрээр пүрэв гарагт өөрийн улс төрийн өрсөлдөгч рүүгээ халдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлж, Пакистанд улс төрийн хүчирхийлэл байх ёсгүйг санууллаа.
Аравдугаар сарын 21-нд Пакистаны Сонгуулийн хороо Ханыг улс төрийн албан тушаал хашихад нийцэхгүй хүн гэснээр тус улсын улс төрийн хурцадмал байдлыг улам дордуулж магадгүй байгаа билээ.
Эх сурвалж: CNN