Ардчилсан намын зүгээс ирэх оны төсвийн төсөл ядуурлыг улам нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжих төсөв байна гэж үзэж, төсвийн талаар мэдээллээ.
Б.Ган-Очир “Арваннэгдүгээр сарын 15-ны үеэр улсын төсөв батална.
Энэ жилийн төсвийн төслийг харахад ядуурлыг улам нэмэгдүүлнэ. Бодлогын төвшинд Эрээний эдийн засгийг дэмжих, өөрсдөө ямар нэгэн хөгжил дэвшилгүй мэт харагдаж байна.
АН Солонгос, Япон улсуудад очиж, намуудтай нь уулзалт хийлээ. уулзалтын үеэр одоогийн нөхцөл байдалд эдийн засгийн чадавх, иргэдийн амьжиргааг авч үлдэх нь маш чухал. Монгол улсын хувьд төсвийн алдагдалтай байж болохгүй. Бүх зүйлээ гаднаас авдаг импортын орон учраас төсвийн алдагдалтай байна гэдэг нь эдийн засгийн чадамжуудаа гадагшаа алдаж, ядуурал нэмэгдэнэ гэсэн үг гэж зөвлөж байсан.
Төсвийн алдагдал:
- 2020 онд 4.5 их наяд
- 2021 онд гурван их наяд
- 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Энэ гурван жилийн алдагдлыг ковидын шалтгаантай гэж гэж тайлбарлаж байсан.
Харин 2023 онд 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гэсэн байна. Энэ хэмжээний алдагдал нь бага мөнгө биш юм. Үүнээс одоогийн МАН-ын Засгийн газрыг дүгнэвэл “Архинд орсон аав “Маргааш мөнгө олно” гэж хэлээд, ойр хавийн дэлгүүрүүдээс хамаг үнэтэй зүйлсийг нь худалдан авч гэртээ тансагласан байгаа” дүр зураг харагдаж байна.
Төсвийн алдагдал нь авлига, Дарханы замын хулгай, хөшөө, дарга нарын гадаад томилолт, эрх мэдлээ урвуулан ашиглах, төрийн албыг худалдах зэрэг асуудлуудал болдог” гэв.