Хойд Солонгос өнөөдөр өглөө Япон тэнгис рүү пуужин харвалаа. Өмнөд Солонгосын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч хөөргөснийг нь нэн даруй мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар Хойд Солонгос энэ удаа дунд болон алсын зайн тусгалтай пуужин хөөргөсөн байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ пуужинг өөрийнх нь нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх магадлалтай байсан учраас анхааруулга өгсөн гэж мэдээлж байгаа юм. Тодруулбал, Японы засгийн газар Мияги, Нийгата, Ямагата аймгийн оршин суугчдыг яаралтай хоргодох байранд орохыг сануулжээ. Тэд онц байдлын үед идэвхжүүлдэг J-ALert системээ ажиллуулсан байна.
Японы засгийн газраас энэ пуужин нь Японы нутаг дэвсгэрийг өнгөрч, Номхон далайг чиглэн ниссэн гэж мэдээллээ.
Эх сурвалж: REUTERS, YONHAP, US NEWS