АНУ-ын тагнуулын мэдээлснээр БНАСАУ ОХУ руу их бууны сум нийлүүлж байна гэж буруутгажээ.
БНАСАУ-ын тусламжаас гадна Иранаас нисгэгчгүй онгоц авч байгаа нь ОХУ найман сарын байлдаанд туйлдаж, зэвсгийн хомсдолд орсны илрэл гэж АНУ-ын зүгээс үзэж байна. Тодруулбал, БНАСАУ Ойрх Дорнод эсвэл Хойд Африкийн орнууд руу зэвсэг нийлүүлж буй мэт харагдуулах замаар ачаагаа нуун дарагдуулж байна гэж мэдээлсэн юм.
Хоёр сарын өмнө ОХУ БНАСАУ-аас зэвсэг авах үйл явц болж байна гэж олон улсын хэвлэлүүд тухайн үед таамаглан бичиж байсан. Пентагоны төлөөлөгч Жон Кирби энэ талаар “Есдүгээр сард БНАСАУ ОХУ-д зэвсэг нийлүүлэх гэж байгаа тухай яриаг няцаасан. Гэвч тэд одоо өнгөлөн далдалт хийх байдлаар энэ үйл явцыг бодит болгож байна” гэж хэлжээ.Албаныхны энэ мэдээллүүд нь нотлох баримт байхгүйгээс гадна зэвсгийн талаар нарийн дэлгэрнгүй мэдээлэлгүй байгааг хэвлэлүүд сануулж байна.
Эх сурвалж: CNN