Өнөөдөр өглөө БНАСАУ Япон болон Шар тэнгис рүү ойролцоогоор арван пуужин харвасан байна. Пхенян пуужин харваснаас цагийн дараа Сөүл хариу үйлдэл хийжээ. Ингэснээр хоёр солонгос түүхэнд анх удаа бие биенийхээ тэнгисийн ус руу харилцан пуужин харвасан үйл явдал болж байна.
Энэ үйлдлийг БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл хил хязгаарт нь халдсан үйлдэл гэж мэдэгдлээ. Тодруулбал, БНСУ хариу гурван пуужин харважээ. Энэ хариу пуужин нь Япон тэнгис дэх БНАСАУ-тай тогтоосон Хойд хязгаарлах шугамыг (NLL) давж, ижил зайд газардсан байна.
Мягмар гарагт БНАСАУ-ын зүгээс АНУ, БНСУ үргэлжлүүлэн цэргийн хамтарсан сургуулилт хийсээр байвал “хариугаа төлөх шаардлагатай болно” гэж сануулж байсан юм. Үүнийг шинжээчид цөмийн зэвсгийн сануулга гэж тодорхойлсон юм.