Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.11.02/ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, Г.Амартүвшинг томилжээ.
Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.
Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач юм байна. Мөн аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн хэмээн намтарт нь бичжээ.