Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилжээ.
Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдон ажиллаж байсан юм.