Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд буудлага спортын “Кайр-2022” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзах ёслол боллоо.
Ёслолын үеэр гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Мөнхзул, Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг нарт Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.
Эргэн сануулахад “Кайр-2022” ДАШТ-ий холимог багийн 50 метрийн гар бууны дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар нийлбэр дүнгээр 539 оноо авч мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн төвийн галтай бууны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ц.Мөнхзул алтан медаль хүртсэн бөгөөд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн энэ дасгалд Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртсэн билээ.