Хорин настай Б.Билгүүн цусны хорт хавдраа ялахад 200 сая төгрөг дутаад байна. Үзэгч, уншигч та монголын ирээдүй болсон түүнд хандивын гараа сунгаж, амьдрал бэлэглээрэй.
Нэг жилийн өмнө өвчний оношоо мэдсэнээс хойш Б.Билгүүн болон түүний ар гэрийнхэн монголдоо байж болох бүхий л эмнэлэгээр яван эмчилгээ хийлгүүлсэн байна. энэ хугацаанд түүний хувьд зургаан удаа химийн эмчилгээнд орсон ч хавдар нь тархан, амьсгалын замын эрхтнийг нь боосон талаар түүний ээж Л.Туул ярилаа.
Улмаар Турк улсын Истанбулд байрлах эмнэлгээс эдгэрэх магадлал өндөр гэсэн хариу ирүүлсэн тул энэ есдүгээр сараас тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болжээ.
Энэ талаар Б.Билгүүн хүүгийн ээж Л.Туул ярихдаа, Хүүгийнхээ оношийг нь мэдсэний дараа маш хүнд байсан. Өдөр болгон л айдастай, сэтгэлийн зовлонтой байдаг юм билээ. Хурдан эдгээх юм сан л гэж бодож байна. Хүүгээ алдчих вий гэсэн айдас хором мөч бүрийд дагадаг. Эмнэлэг маань бидэнд 90 хувийн баталгаа өгсөн. Ингэхдээ жаахан хугацаа алдсан байгааг хэлсэн юм.
Эдгэрнэ гэсэн итгэлтэй байгаа болохоор хүү бид хоёрын сэтгэл санаа сайхан байх болсон. Нийт монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний хүүгийн энэ хүртэл эмчлэгдэх зардал мөнгө бол хандивын тусламжаар бүрдсэн. Миний хүү ч гэсэн олон түмний сэтгэлээр эмчлэгдэж байгаа учраас заавал ард нь гарна гэж зорьж байгаа. Эрүүл болчих л юм бол хүмүүст туслах боломж бололцоо эрэлхийлж, түүний гүүр болохыг хүү минь хүсэх болсон гэлээ.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5019234171 /Л.ТУУЛ/