Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлага дор нийт 18 тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
- 60 кг-ын жинд Б.Цогт-Очир,
- 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах,
- 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа,
- 81 кг-д Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр,
- 90 кг-д Б.Мөнхбаяр,
- -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.
Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
- 48 кг-ын жинд Б.Баасанхүү,
- 52 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
- 57 кг-д Г.Мөнхтуяа,
- 63 кг-д С.Лхагвадулам, Д.Есүй,
- 70 кг-д Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ,
- -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэхээр Баку хотыг зорьлоо.
Тус тэмцээнд 62 орны 386 (эрэгтэй 218, эмэгтэй 168) тамирчин өрсөлдөх юм.