“Тэг Ковид” бодлогын ээлжит бай нь Шанхай хотын Дисней парк гэж хэвлэлүүд онцолж байна. Учир нь тус хотод бямба гарагт ковид-19-ийн тохиолдол 10 бүртгэгдэж, улмаар парк-д байсан иргэдийн сөрөг хариу харуулж байж гарахыг шаардсан байна. “Тэг Ковид” бодлого хэдийнэ олон сонин газар хүмүүсийг хөл хорионд оруулж амжсан билээ.
Хятадын Weibo зэрэг платформууд дээр цацагдсан бичлэгээс харвал иргэд гарах гэж паркын хаалга, гарц руу гүйсэн ч бүгдийг нь түгжсэн байна. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлснээр Шанхайн засгийн газар парк руу хүмүүсийг орохыг хориглож байгаа бөгөөд дотор нь байгаа хүмүүс шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд л гарах боломжтой гэж мэдэгджээ. Түүнчлэн Пүрэв гарагаас хойш энэ парк-д очсон хүмүүс шинжилгээний хариугаа үзүүлэх ёстой бөгөөд парк хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Паркийн зүгээс тасалбар нь зургаан сарын хүчинтэй, мөн буцаан олголт өгнө гэдгийг хэлжээ. Уг парк анх удаа ингэж гэнэтийн хөл хорионд орж байгаа тохиолдол биш юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 30 мянга гаруй хүн паркд ийн гацаж байсан.
Эх сурвалж: BBC