Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс ААН-үүдийн цахилгааны төлбөрийг 14-28 хувиар нэмэгдүүлж байна. Ингэхдээ хэрэглээгээр нь ангилж, харилцан адилгүй тариф тогтоож байгаа юм. Үүнд:
- Хэрэглээ 500 кВт бол 14 хувь
- 5000 кВт-аас дээш бол 28 хувиар нэмэгдүүлнэ. Харин уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи үйлдвэрлэгчид, криптовалют үйлдвэрлэгч гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагуудын тарифыг 2000 кВт хүртэл 28 хувиар нэмэгдүүлэхээр болж байна.
Эрчим хүчний салбар 2022 оны гүйцэтгэлээр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Үүнээс болоод цахилгаан станцууд засвар шинэчлэлтээ хийж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Цаашлаад нийтээрээ цахилгаан тасрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байгаа юм байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг ийнхүү нэмэгдүүлж байна. 2019 онтой харьцуулахад эрчим хүчний салбарын өртөг 28 хувиар нэмэгдсэнийг мөн харгалзан ААН-ийн тарифыг өнөөдрөөс нэмэгдүүллээ.