Ням гарагт Энэтхэгийн баруун хэсэгт байрлах Гужарат мужид дүүжин гүүр нурсны улмаас амиа алдагсдын тоо 134 хүрсэн. Төд удалгүй гүүрийг засан сэргээснийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Гужаратын Дотоод хэргийн сайд Харш Сангави даваа гарагт “Ням гарагийн орой Морби хотын гүүр нурж, гол руу унах үед 200 орчим хүн гүүрэн дээр байсан” гэж мэдэгдсэн. Гужарат муж 19-р зуунд баригдсан, өнгөрсөн долоо хоногт сэргээн засварласны дараа дахин нээгдсэн 230 метр урт гүүрийг засварлаж байсан агентлагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тэрээр нэмж хэллээ.Одоогоор энэ хэрэгт буруутган есөн хүнийг баривчилсан бөгөөд эндээс дөрөв нь дээрх байгууллагын ажилчид юм. Даваа гарагт болсон хэргийн газраас авсан гэрэл зургуудаас харахад хүмүүс Маччху голын эрэг дээр цугларч, хийлдэг завьтай аврах багийнхан амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа нь харагджээ.
Энэтхэгийн армийн олон зуун албан хаагчид эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа үед уг хэргийг шалгах таван хүний бүрэлдэхүүнтэй тусгай мөрдөн байцаах хороо байгуулагдсан гэж Сангави мэдэгдсэн байна. Хэдэн хүн сураггүй болсон нь одоогоор тодорхойгүй бөгөөд амиа алдагсдын дунд хүүхдүүд ч байжээ.
Эх сурвалж: CNN