“Miss Mongolia 2022” тэмцээний тэргүүн мисс, мөн Оюунлаг миссээр шалгарсан Б.Номин-Эрдэнийг та бүхэнд танилцуулж байна. Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгсчээ. Номин-Эрдэнэ энэ сарын 20-нд Япон улсын Токио хотноо болох Miss International тэмцээнд оролцох гэж байна. Түүний биеийн өндөр 173 сантиметр. Биеийн харьцаа 95:60:96. Түүний хувьд олон улсын анхны тэмцээнд оролцох гэж байна. “Miss international” нь олон улсад чансаагаараа гуравт эрэмбэлэгдэг нэр хүндтэй тэмцээн юм байна. Мисс Номин-Эрдэнэ цаашид сайн үйлсийн төлөө хувь нэмрээ оруулах зорилготой тухайгаа бидэнд хуваалцлаа.
Тэрээр Англи, Франц хэлтэй. “Miss Mongolia” тэмцээний үеэр Монгол залуусын зорилго мөрөөдлийн талаар Англи хэл дээр илтгэл тавьжээ. Олон улсын тэмцээнд оролцоход миссүүдийн сошиал хандалт чухал нөлөөтэй байдаг юм байна. Та бүхэн Miss Mongolia Номин-Эрдэнэ фэйсбүүк хуудсыг дагаж, түүнийг дэмжээрэй. Ингээд түүний яриаг хүргэе.
“… Сайн байцгаана уу? Намайг Батсүхийн Номин-Эрдэнэ гэдэг. 2013 онд ЕБС-иа дүүргэсэн. 2017 онд Франц улсын Парис хотын их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Айлын ганц охин. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Анхандаа Америкт суралцахаар төлөвлөж байсан ч Парис руу явж суралцсан. Энэ маань ч оносон шийдвэр болсон гэж боддог.
Би “Miss Mongolia” буюу Монголын сайхан бүсгүй тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, миссийн гурав дахь томоохон тэмцээн болох “Miss International”-д оролцохоор Япон улсыг зорих гэж байна. Бэлтгэл ажлаа базаагаад завгүй байна. 14,15 настайгаа загварын дугуйланд явж эхэлсэн маань том эхлэл болсон гэж боддог. Өөрийгөө нэлээн сайн бэлтгэж байгаад 2022 оны тэмцээнд орсон. Анхны маань тэмцээн учраас хариуцлагатай шалгаруулалт байсан.
Олон улсын миссийн тэмцээн гэдэг нэлээн олон шалгуур үзүүлэлттэй байдаг. Биеийн харьяа, царай зүснэс гадна биеэ авч явж байгаа байдлыг нь их харралзан үздэг. Орон орны тухайн жиийнх нь тэргүүн миссүүд оролцдог. Бусадтай харилцах хандлага гээд л хардаг. “Мисс Монголиа”-д би олон жил бэлдсэн. Сургуулиа төгсөөд тэмцээндээ орно гээд хойшлуулчихсан байсан. Боловсрол мэдлэг, биеэ даах чадварын хувьд ч дөхөм байх болов уу гэж бодсон.
МОНГОЛ БАХАРХАЛ ИЛТГЭЛЭЭ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ТАВЬСАН
“Мисс Монголиа” тэмцээнд оролдцохдоо мөн “Оюунлаг мисс”-ээр шалгарсан. “Оюунлаг ирээдүй- Монголын бахархал” нэртэй илтгэлээ Англи хэл дээр тавьсан. Тэр маань олон улсын тэмцээнд оролцоход дөхөм болсон гэж бодож байна. Монгол залуус өндөр боловсролтой, хариуцлагатай болж байна гэдгийг харуулахыг зорьсон. Цаашид хүмүүнлэгийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулна гэж боддог. Энэ удаагийн тэмцээнийхээ хүрээнд ч хэд хэдэн хүмүүнлэгийн ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ ХӨТЛӨӨД ИХ УРАМШСАН
“National” телевизээс цаг агаарын мэдээ хөтлөх санал ирэхэд талархан хүлээн авсан. Цахим хуудсаар 500 мянган үзсэн байсан. Тийм олон хүн үзнэ гэж бодоогүй учраас их баярласан. Хүмүүсийн эерэг сэтгэгдэл зонхилж байгааг хараад сайхан санагдсан. Улам хичээнэ дээ л гэж бодсон. Одоогоор зөв чөлөөгөөрөө нийт гурван удаагийн цаг агаарын мэдээ хөтлөөд байна. Мэдээ хөтөлж эхэлснээс хойш маш олон газраас хамтарч ажиллах санал ирсэн. Миссиийн тэмцээнд оролцоход сошиал орчны идэвхжүүлэлт маш чухал байдаг. Тиймээс цахим хаягийнхаа дагагчийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ дашрамд намайг дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлье”.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.