Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар мэдээллээ.
Тэрээр “Дарханы замыг сүр дуулиантай нээсэн зүйл байхгүй. Манай Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумуудыг холбосон хатуу хучлагатай замын нээлт аравдугаар сарын 29-нд болсон. Түүний зургийг тавиад Дарханы замыг сүр дуулиантай нээлээ гэсэн асуудал яригдаж байна.
Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөн нээгдсэн. Дарханы замыг олон жил удаашруулж, энэ замаар зорчдог ард иргэдийг чирэгдүүлсэндээ хүлцэл өчье. 2019 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд Дарханы 200 гаруй км зам барьж, байгуулах ажил эхэлсэн. Өчигдрийн байдлаар хөдөлгөөн бүрэн нээгдсэн. Дархан хот руу болон ОХУ-руу хойд чиглэлд зорчиж байгаа иргэд шороон замаар явахгүй. Дөрвөн жил хүлээсний эцэст хатуу хучилттай замаар зорчдог боллоо. Ирэх жилийн өдийд хоёр урсгал, дөрвөн эгнээ зам нээх зорилго тавьж ажиллаж байна.
Дарханы замыг хүмүүс дууссан гэж ойлгоод байна. Дуусаагүй. Нийт хийгдэх ажлын 50 хувь нь хийгдсэн.
Энэ ажил зөвхөн Дархан-Улаанбаатарыг холбоод дуусахгүй. Цаашдаа Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны замаар холбож, Ази, Европ, Орос, Хятадыг Улаанбаатар хотоор дамжуулан тээвэрлэлтын асуудлыг шийднэ” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.