Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ардчилсан нам бүх шатандаа хоорондоо “эвдэрч”, учраа олохгүй явсаар өдийг хүрсэн. Тус намын УИХ дахь бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилох шийдвэр гурван сарын өмнөөс гарч, УИХ-ын дарга баталгаажуулсан ч тамганы маргаантай хэвээр байсан юм. Тэгвэл Д.Ганбатаас тамгаа авч чадаагүй О.Цогтгэрэл шинээр тамга хийлгэсэн талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Ийнхүү хоёр хуваагдсан АН-ынхан, намын бүлэг дээрээ ч учраа олоогүй, тамгаа булаацалдаж, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна.