Сүнсний баяр болж байгаатай холбогдуулан чихэр гуйхаар айлын хаалга тогшсон хүүхдийн биед халдсан тухай мэдээлэл цахим орчимд тархаад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэсрүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад есөн настай, эмэгтэй “Н” Halloween-ний баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв.