Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн орох, гарах товчоод маргаашаас эхлэн цахим системд холбогдож эхэлнэ.
Тодруулбал, нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгсэл товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүйгээр шууд нэвтрэх бөгөөд тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх шийдэлтэй билээ.
Мөн маргаашаас эхлэн зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй. Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлага тавигдахыг жолооч нар анхаарна уу.
Товчоодын төлбөрийн харилцааг шийдэх гурван арга:
- Дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.
- И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийднэ.
- Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүснэ.