Өнгөрсөн сард ОХУ-аас ХБНГУ-руу байгалийн хий дамжуулах Nord Stream 1,2-р хийн хоолойд эвдрэл гарч, балтын тэнгист хий алдсан хэрэг болсон. Энэ асуудалд ОХУ, Европын холбоо бие биеэ буруутгаж, хэргийн эзэн тодорхой болоогүй юм. Харин ОХУ-ын батлан хамгаалах яамнаас Их Британийн тэнгисийн цэргийн хүчнийхэн хийн хоолойд тэсрэх бодис байрлуулж, дэлбэлсэн гэж мэдэгдсэн. Тодруулбал, Бямба гарагийн өглөө Крым дахь Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд руу Украины нисгэгчгүй онгоцоор дайрах ажиллагааг удирдаж байсан “Британийн мэргэжилтнүүд” хийн хоолойг хорлон сүйтгэсэн гэж тус яам буруутгаж байна.
Харин Лондоноос үүнийг худал гэж мэдэгдлээ. Тэд “ОХУ Украин дахь цэргийн бүтэлгүйтлээ сатааруулах зорилгоор ингэж худал мэдээлж байна” гэж үзжээ. Өрнөд ба ОХУ-ын харилцаа хүйтэн дайнаас хойших хамгийн хурц үе дээрээ ирээд буй. ОХУ Их Британи санаатайгаар үйлдсэн тухай мэдэгдсэн болохоос нотлох баримт өгөөгүй гэж хэвлэлүүд мөн мэдээлж байна.
Эх сурвалж: AL Jazeera