АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн Сан Франциско дахь гэрт гэмт этгээд дайрчээ. Улмаар алх хэрэглэн түүнийг нөхрийг гэмтээсэн байна. Цагдаагийн албаныхны мэдээлснээр тэднийг гэрт ирэхэд хаалгыг нь дотроос хэн нэгэн онгойлогосон. Харин цагдаа нарыг ороход Пол Пелоси болон өөр нэг хүн хоорондоо тэмцэлдэж байжээ. Цагдаа нар зэвсгээ хаяхыг шаардсан ч гэмт этгээд Пелосигийн толгой руу дор хаяж нэг удаа цохисон гэжээ. Улмаар цагдаа нар нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Пол Пелоси нь өдгөө 82 настай, тэрээр гавлын ясны хугаралын улмаас яаралтай хагалгаанд орж, баруун гарандаа ноцтой гэмтэл авчээ. Түүнчлэн хэргийн тухай хэвлэлийнхний мэдээлж буйгаар гэмт этгээд тэдний гэрт халдмагцаа Нэнси Пелоси хаана байна, түүнийг иртэл нь хүлээнэ гэж хэлсэн байна. Цагдаа нар энэ хэргийг санаатай гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ хэрэгт харамсч буйгаа хэлээд баруун жигүүрийн экстрим үзэл хэрээс хэтэрч байгааг санууллаа. Хэрэгт сэжиглэгдэж буй этгээд мөн одоо эмнэлэгт байгаа юм байна. Түүнийг яаж шархдсан талаар нэмэлт мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөөгүй байна.
SOURCE: CNN