Пүрэв гарагт танилцуулсан илтгэлийнхээ үеэр В.Путин БНСУ Украинд зэвсэг нийлүүлбэл хоёр талын харилцааг сүйрүүлнэ гэж хэлсэн. Түүнчлэн ийм төрлийн үйлдэл нь ОХУ БНАСАУ-д зэвсэг нийлүүлж байгаагаас ялгаагүй гэж тайлбарласан байна.
Харин энэ тухай яриаг БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл үгүйсгэлээ. Тодруулбал, тэрээр “Бид олон улсын хамтын нйигэмлэгийн гишүүний хүрээнд Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь үнэн. Гэхдээ хэзээ ч хор хөнөөлт зэвсэг нийлүүлээгүй” гэж хэлснийг YONHAP агентлаг мэдээллээ. Түүнчлэн БНСУ дэлхийд энх тайвныг тогтоох хүсэлтэй бөгөөд ОХУ-ыг оруулаад улс орнуудтай найрамдалт харилцаатай байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн. БНСУ-аас Украин руу сумны хамгаалалттай хантааз, хамгаалалтын малгай болон бусад хөнөөлт бус армийн тусламж хэрэгсэл явуулсныг дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ. Харин Украинаас ирсэн зэвсгийн тусламжид татгалзсан байна.
SOURCE: AL JAZEERA, YONHAPЕ