Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
Хуралд ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг болон УНТЭ,УХТЭ,УГТЭ, ХӨСҮТ,ХСҮТ-ийн удирдлагууд оролцлоо. Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Төмөр-Очир мэдээлэл ажилчдын цалинтай холбоотой мэдээлэл өглөө.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд нийт ажилчдынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмсэн. Гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байгаа 190 гаруй эмч байна. Энэ нь нийт ажилчдын 24 хувь гэсэн үг.
ТҮЭМ буюу Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд гэсэн зургаа, долдугаар шатлалаар эмч нар цалинжиж байна.
Урьд нь 960 гаруй төгрөгийн цалин авдаг байсан бол өнөөдөр үндсэн цалин нь 1 сая 400 орчим болсон байна. Эмч нар илүү цаг, цол зэргийн нэмэгдэл, ажилсан жилийн нэмэгдэл гээд дунджаар гар дээр 3.2 сая төгрөг авч байна. Үндсэн цалин 40 хувь нэмсэн дээр нь мөн бусад бүх нэмэгдлүүд бодогдож байна.
Сувилагч, тусгай мэргэжлүүд ТҮЭМ-ийн гурав болон дөрөвдүгээр шатлалаар цалинжиж байгаа. 790 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол одоо үндсэн цалин нь 1 сая 200 мянган болсон. Сувилагч нар илүү цагтайгаа нийлүүлээд гар дээр 2.5 сая төгрөгийн цалин авч байна.
Дэмжин туслах үйлчилгээний ажилчдын хувьд дунджаар 500-850 мянган төгрөгийн цалинтай байсан. Нэмэгдээд 800-950 мянган төгрөг болсон.
Цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Цалинг цаашид дахин нэмэх тооцооллуудыг хийж байна.