Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлж байна. Хуралд ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг болон УНТЭ,УХТЭ,УГТЭ, ХӨСҮТ,ХСҮТ-ийн удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц. Билэгтсайхан:Томуу, томуу төст өвчний дэглэлт ямар байгаа талаар шинэчлэгдсэн мэдээллүүдээс хүргэж байна.
“Манай улсын хувьд томуу, томуу төст өвчний тандалтын судалгаагаар идэвхжилтийн түвшин буюу шар түвшиндээ байна. Аймгуудаар авч үзвэл зөвхөн Говь-Алтай аймаг ногоон түвшинд байна.
Томуу, томуу төст өвчин гэдэг оноштой нийт хүмүүсийн 90 хувь 14 хүртэлх насныхан байна. Энэ дотроо 60 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн 12 хувь нь 14 хүртэлх насны хүүхдүүд байна. 80 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад циклид орж ирж буй халдварын тоо нэмэгдэж байна.
Томуу, томуу төст өвчнийг үүсгэж вирусийн тандалтын судалгаа хийгдсээр байгаа ба нийт долоон вирус халдварыг үүсгэж байгаа нь тогтоогдсон.
Бид нийт вакцинаа хүлээж авсан. Энэ удаа бид томуугийн А хүрээний хоёр вирусийн эсрэг, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай 4 цент вакцин хэрэглэж байгаа.
Томуугийн вакцинжуулалтыг дараах байдлаар хийнэ.
- 0-5 насны хүүхэд – 214,060
- Жирэмсэн эх – 42,220
- 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн – 218,720
- Эрүүл мэндийн байгууллага бусад алан хаагчдад – 500,000 хүн тун вакцин хийх төлөвлөгөө гарч, вакцинжуулалт хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар томуугийн вакцинд хамрагдалт 11 хувьтай буюу 55,049 хүн хамрагдаад байна" гэлээ.