АНУ-Хятадын харилцааны үндэсний хорооны ойн баярт бичсэн баярын захидалд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин “Өнөөдөр дэлхий тайван амгалан биш байна. Их гүрнүүдийн хувьд Хятад, Америк хоёр харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулснаар дэлхийд тогтвортой байдлыг бий болгож, амар амгаланг авчрахад нөлөө үзүүлнэ” гэж тодотгосон байна. Тиймээс хамтын ажиллагааны “арга зам” хайж олох шаардлагатайг онцолжээ. Ингэхдээ аль аль талын ашиг сонирхлыг хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “Хятад бол АНУ-ын цорын ганц өрсөлдөгч” гэж хэлсэн. Тодруулбал, аль аль тал олон улсын дэглэмийг өөрчлөн тогтоох зорилгоор эдийн засаг, цэрэг зэвсэг, дипломат үйл ажиллагаа, технологийн хүчин чадлаа нэмэгдүүлж буйг онцолсон билээ. Энэ Лхагва гарагт батлан хамгаалахын албан тушаалтнуудтайгаа уулзах үеэрээ ерөнхийлөгч Ж.Байден Хятадтай харилцаа муутгах сонирхолгүй байгаагаа мөн илэрхийлсэн байна. Түүнчлэн дэд ерөнхийлөгч байх үедээ Ши Жиньпинтэй ойр ойрхон ярихыг эрхэмлэдэг байснаа Ж.Байден цохон тэмдэглээд, Хятадтай үүссэн эгзэгтэй нөхцөл байдлыг зохицуулах эрмэлзэлтэй байгаагаа хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA