Явган зам дээр машинаа үлдээж зорчигчдод саад болж буй энэ үйлдлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах журмын ажлыг яам боловсруулж байгаа юу, аль шатандаа явж байгаа талаар түүнээс тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ийн хариуллаа.
“Гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг урамшуулдаг таван хуулийн заалт манайд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Үүнээс хоёр нь хүчингүй болсон. Нэг нь, Сонгуулийн тухай хуульд иргэдийг эд зүйл, мөнгөөр татах талаар хууль бус үйл ажиллагаа явуулсан бол тухайн мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах журам тухайн байсан нь хуулиас хасагдсан.
Татвартай холбоотой мэдээлэх журам гээд хууль үйлчилдэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг урамшуулдаг тогтолцоо бий. Энэ бол эрүүгийн цагдаа, цагдаагийн байгууллагаас мэдээлэл авдаг энэ журам хэвээр байна.
Зөрчлийн хуулийн тухайд гэвэл жилд ойролцоогоор 1сая-1сая 300 мянган зөрчил гардаг. Энэ зөрчлийн 96 хувь нь Замын хөдөлгөөний дүрмийн журам зөрчсөн зөрчлүүд байдаг. Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, зөрчлийн хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах үүднээс явуулсан.
Энэ чиглэлээр нарийвчилсан журам байхгүй, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд явагдаж байна. Хэдий хэмжээний зөрчлийн мэдээлэл ирж байгаа талаарх мэдээлэл одоогоор надад алга танилцуулга ирээгүй байна.
Нийтийн эзэмшлийн зам талбай дээр иргэд машинаа дур зоргоороо орхидог, тавьдаг, ААНБ-ын иргэдийн хаалганы үүдэнд машинаа зогсоодог асуудлууд цэгцэрч байгаа гэсэн мэдээлэл авсан” гэлээ.