“Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлнө. Тамгаа аваад зугтжээ” гэх мэдээлэл өчигдөр оройноос эхлэн зарим хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр дараах тайлбарыг өглөө.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Намайг тамга тэмдгээ аваад зугтсан гэх мэдээлэл худал. Өнөөдрийг хүртэл би өөрийгөө зугтаж биш, зүтгэж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тамга угаасаа надад ч байдаггүй. Журмаараа манай тамгын газрын даргад бий. Би эрх бүхий гарын үсгийн баталгааг гаргадаг хүн. Онцгой дэглэм тогтоосон асуудлыг буруу зөрүүгээр битгий ойлгоосой. Талууд хамтраад хүч нэмээд явна. Эцсийн дүндээ Монголын эдийн засаг урагшилна гэж хэлэхийг хүсэж байна.
Дөрөвдүгээр улиралд бид 300-350 сая долларын нөөц бүрдүүлнэ Засгийн газарт танилцуулсан. Үүнийг 500-600 саяд хүргэх боломжтой гэж албаныхан үзсэн байна лээ. Сайн л биз. Компанид улам л их орлого нэмэгдэнэ. Нэгэнт ийм үүрэг өгчихсөн юм чинь зүтгээд ажиллана. Харин нөөцийг нэмэх ямар аргачлал байна гэдэг дээр судалгаа хийж байна” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.