Солонгосын хойг сүүлийн таван жилийн хамгийн тогтворгүй нөхцөлд ирж, энэ байдал цааш улам дордох төлөвтэй байна. Тухайлбал, өнгөрсөн нэг сарын хугацаанд БНАСАУ Японы дээгүүр пуужин харвасныг барууны холбоотнууд өдөөн хатгалга гэж харж буй. Үүнээс хойш хэд хэдэн удаа пуужин харваж, БНСУ-тай хиллэдэг хилийн ойролцоо байлдааны онгоцууд нисгэснийг техникийн хувьд хоёр Солонгос хэдийнэ дайнтай ойр түвшинд ирсэн гэж шинжээчид дүгнэхэд хүрж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Даваа гарагт БНАСАУ-ын худалдааны хөлөг онгоц хоёр улсын тэнгисийн хилийг давж, талууд аль аль нь анхааруулах буудлага хийхэд хүргэсэн. БНСУ энэ үйлдлийг санаатай гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Харин Ким Жон Ун ямар зорилгоор удаа дараалан пуужин харваж байгаа талаар шинжээчид гурван дүгнэлт гаргасан байна. Нэгдүгээрт, зэвсгийн технологио туршиж, сайжруулах, хоёрдугаарт, дэлхий дахинд улс төрийн дохио өгөх, ялангуяа АНУ-д, гуравдугаарт ард түмэндээ сэтгэл үлдээж, дэглэмдээ үнэнч гэсэн итгэл найдварыг төрүүлэх гэж үзжээ. Харин АНУ, БНСУ, Япон нарын холбоотнууд аливаа халдлагад цөмийн зэвсгийг оролцуулаад бүх цэргийн хүчээ нэгтгэсэн хариу арга хэмжээ авна гэдгээ амаллаа.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, BBC