“Free Buryatia” сангаас Al Jazeera-д өгсөн ярилцлагад ОХУ дайнд бага ястнуудаа олноор явуулж байгааг онцолжээ. Энэ сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа энэ сарын сүүл гэхэд дуусахыг мэдэгдсэн. Түүний хэлснээр, 300 мянган хүн цэрэгт татах зорилттой байснаас 222 мянган хүн цэрэгт татагдсан бөгөөд цаашид элсүүлэх төлөвлөгөө байхгүй гэдгийг хэлсэн юм. Сарын өмнө зарласан энэ цэргийн дайчилгааны мэдэгдэл орон даяар эмх замбараагүй байдал үүсгэж, эсэргүүцлийн жагсаал өдөөсөн.
Цэргийн дайчилгаанд бага ястнуудыг ихээр явуулсан тухай мэдээллийг холбогдох байгууллагаас өгчээ. Тодруулбал, Оросын хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудын цуглуулсан мэдээллээр дайнд хамгийн их хор хохирол амссан хэсэг нь бага ястнууд байна. Энэ талаар Al Jazeera сайт тус сангийн дэд ерөнхийлөгч Викториа Маладевагаас тодруулахад “Орос-Украины дайнд амь үрэгдсэн Орос цэргүүдийн тоог гаргавал: 17 сая хүн амтай Москвагаас явсан цэргүүдийн дунд амиа алдагсдын тоо 50-аас бага, харин 980 мянга гаруй хүн амтай Буриадаас явсан цэргүүдийн 364 нь амь үрэгдсэн” гэжээ.Тодруулбал Буриад иргэд дайнд үрэгдэх магадлал 7.8 дахин их байгаа бол Тувачууд 10.4 дахин их байгаа юм. Дайн эхэлж байхад Буриад цэргүүд хамгийн олноор үрэгдсэн, цаг хугацаа өнгөрөхөд энэ тоо багассан талаар “Free Buryatia” сангаас мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA