ЗГ-ын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдөр доорх гурван асуудлаар хэлэлцэж шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-ын дарга Х.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
- Дарханы замын бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн хөгжлийн сайд танилцуулга хийлээ.
Зам тээврийн хөгжлийн яамны өгч буй мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад орохоор боллоо. Тодруулж хэлбэл тус замын бүтээн байгуулалтын хоёр урсгал тусдаа байдаг. Эхний урсгал хоёр чиглэлээр ирэх долоо хоногт ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Зам тээврийн хөгжлийн яамны өгч буй мэдээллээс Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай байна. 2023 ондоо багтаж 100 хувийн гүйцэтгэлтэй болох тухай мэдээлж байна.
- Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг өөрийн хүсэлтээр үүрэг ажлаас нь чөлөөллөө.
- Эрдэнэс Таван Толгой ХК-ны асуудлаар өнөөдрийн хуралдаанаар ярилцлаа.
ЗГХЭГ-ын дарга Х.Амарбаясгалан:
Эрдэнэс Таван Толгой ХК дээр онцгой дэглэм тогтоох талаар ярилцаж шийдвэрлэлээ. Тогтоох нөхцөл байдал нь ЗГ-ын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор гарч байна.
Тогтоол нь төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх тухай. Эрдэнэс Таван Толгой ХК-д энэ оны төгсгөл гэхэд 500 сая долларыг татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгсөн.
Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам долларыг төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг. Мөн уул уурхайн бусад компаниудад борлуулалт хийсэн уул уурхайн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлэх үүргийг өгсөн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Таван Толгой компани дээр ЗГ-ын тогтоол гарсныг уншиж танилцууллаа.
Эрдэнэс таван толгой ХК дээр онцгой дэглэм тогтоох зорилго нь ЗГ-ын 362-р тогтоол буюу
гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой.
Эрдэнэс Таван Толгой ХК-ны хувьд Монгол улсын ЗГ-ын шийдвэрээр нэлээдгүй олон томоохон төслүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. Энэ төслүүдийг санхүүжүүлж ажиллах хүрээндээ урьдчилсан нөхцөлөөр зарж борлуулах, зарим төслийг нүүрсний борлуулалтаар буюу бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн байдаг. Эдгээр үйл ажиллагаанд ЗГ-ын зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх, алдаа дутагдал байвал засаж залруулах чиглэлээр ажиллах бүрэн эрхт төлөөлөгч томилогдож байна гэсэн үг.