Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police” аппликейшнийг 2018 онд нэвтрүүлсэн.
Энэхүү аппликейшнийг ашиглан жолоочийн зөрчлийг иргэд мэдээлэх боломжтой.
Тодруулбал, Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан бол зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Тэгвэл иргэд жолоочдын энэ буруу үйлдлийг баримтжуулан авч "E Police" апплейкшн рүү илгээснээр торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг буюу 4000 төгрөгийг авна боломжтой гэсэн үг.