Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Буудлагын ДАШТ-д өнөөдөр цэц сорьсон манай тамирчид өндөр амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгө, Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг авлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Өчигдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртээд байв.