Засгийн газрын тохируулагч агентлаг “Биеийн тамир спортын хороо” –ны зүгээс Жудо бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдадаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ сарын 6-12 ны өдрүүдэд Узбекстан улсын Ташкент хотод Жүдо бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ болсон.
Энэ тэмцээнд 82 улсын 570 гаруй жүдочид барилдаж, Монголын 18 тамирчид эрэгтэй эмэгтэй долоо, долоо жинд эх орноо төлөөлөн барилдлаа.
Монголын жүдо бөхийн тамирчдын хувьд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж ДАШТ-д оролцон 82 багаас дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн.
Өнөөдөр медаль авсан тамирчид болон дасгалжуулагчдыг ЗГ-ын зүгээс шагнаж урамшуулах үйл ажиллагааг Биеийн тамир спортын хороонд зохион байгууллаа.
- 73 кг-ийн жинд Аваргын алтан медалийн болзлыг хангасан ОУ-ын хэмжээний мастер Ц.Цогтбаатар
- 60 кг-ийн жинд Мөнгөн медаль хүртсэн Э.Ариунболд
- Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн нарыг батламж, мөнгөн шагналаар шагналаа.