Өрөг.мн контент сайт 2019 оны 12-р сарын 6-нд “үүдээ” нээсэн ба одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Нийгэм цаг үеийн өөрчлөлт, ажлаа эрхлэх үеийн түүх туршлагадаа үндэслэн редакцын бодлогоо шинэчлэн өөрчиллөө. Бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, ёс бус үг хэллэгтэй бусдыг доромжилсон сэтгэгдлүүдийг хааж, үндэсний өв уламжлал соёлоо дээдлэн түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллана зэргээр редакцын бодлогын цар хүрээгээ ийнхүү тэлж байна. Үзэгч, уншигч та бүхэн Өрөг.мн сайтын редакцын бодлоготой танилцана уу.
Urug.mn контент сайтын БОДЛОГО
1. Urug.mn хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа, хуулиудаа ягштал мөрдөнө.
2. Urug.mn эерэг, сайн сайхан мэдээ бэлтгэн түгээнэ, бүтээнэ.
2. Urug.mn шүгэл үлээгчдийг дэмжинэ, шүгэл ч үлээнэ, баримт дэлгэнэ.
3. Urug.mn нийгмийн цөөнхийн “нүд”, “чих”, “ам” болно.
4. Urug.mn иргэдэд бодитой, баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан тэнцвэртэй мэдээлэл хүргэнэ.
6. Urug.mn сонгуулийн үеэр намууд нэр дэвшигчдэд ялгаварлалгүйгээр тэнцвэртэй хандаж, сонгогчдын боловсролд анхаарч, “хоточ банхар”-ын үүргээ гүйцэтгэн тусгай булан нээн ажиллуулна.
7. Urug.mn хувьцаа эзэмшигчдээ ил тод зарласан монголын анхны редакц ба цаашид ч хараат бус ажиллаж, хувьцаа эзэмшигчид солигдох болбол мэдээлж, нээлттэй байна.
8. Urug.mn үзэл бодлоо тулгахгүй, дүгнэх эрх үзэгчдэд үлдэнэ.
9. Urug.mn алдаа гаргавал нэн даруй залруулна. Бусдаас уучлал эрэхдээ хойрго хандахгүй.
10. Urug.mn төлбөртэй мэдээ, сурталчилгаа түгээхдээ ялган тэмдэглэж, үзэгчдийг төөрөгдөлд оруулахгүй.
11. Urug.mn улс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай ажиллана
12. Urug.mn редакцын хувьд шуурхай мэдээ дамжуулах нь бус үнэн мэдээ дамжуулах нь чухал байна.
13. Urug.mn хаанаас ч, хэн ч, хэзээ ч, юунаас ч хэрэглэж болохуйц тохиромжтой хэмжээгээр контент, мэдээгээ хүргэнэ.
14. Urug.mn шантааж хийхгүй, баримт нуухгүй, мэргэжлийн нэр хүндээ хувийн эрх ашигт ашиглахгүй, аливаа улс төр бизнесийн бүлэглэлд хамаарч ажиллахгүй.
15. Urug.mn өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, ажилсаг, бүтээлч хүмүүсийг дэмжин ажиллана.
16. Urug.mn бүх төрлийн байгууллага хувь хүнтэй хамтарч ажиллахад нээлттэй ба үнийн санал ил тод байна.
17. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжин ажиллана.
18. Urug.mn сайтад болон цахим хаягуудад ёс бус үг хэллэгтэй бусдыг элдэвлэн доромжилсон сэтгэгдлүүдийг устгаж, хаана.
19. Urug.mn ёс уламжлал, үндэсний баярууд, соёл, түүх, монгол хэл бичгээ дээдлэн олон нийтэд таниулах, өвлүүлэхийн төлөө ажиллана.
20. Urug.mn-д уншигч, үзэгч таны итгэл үнэ цэнтэй ба бид таны итгэлийг алдахгүйн төлөө хичээж, шаардлагатай бол эх сурвалжаа нууцлан, “хамгаалахын” төлөө байна.