Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа олон нийтэд танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ:
Миний хувьд Оюу толгой компанийн ил уурхай, гүний уурхайгаас аюулгүй, үр ашигтай тогтвортой үйлдвэрлэлийг эрхлэн явуулахыг байгаль орчин нийгэм засаглалын үйл ажиллагааныхаа гол цөмд байлгах мөн хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлж үүндээ харилцан хүндэтгэлтэй хандах, ажилчид нийгэмдээ санаа тавихын зэрэгцээ энэхүү үйл ажиллагаагаа тогтвортой авч явах нь миний гол чиглэл юм.
Ийнхүү гуравдугаар улирлын тайлангаа танилцуулъя:
- Бидний нэн тэргүүнд анхаарал тавьдаг чиглэл бол өөрийн ажиллагсад, гэрээт компанийнхаа ажиллагсад, үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн иргэдийн аюулгүй байдал юм. Манай компани нь дэлхийн хамгийн осол аваар багатай уурхай гэдгээрээ танигдсан гэдгийг хэлэхэд таатай байна.
- Гүний уурхайн үйлдвэрлэлийн үйлчилгээ рүү бид бүхэн шилжиж байгаа учраас бидний өмнө нь удирдан зохицуулж ирсэн эрсдэлийн төрөл зүйл өөрчлөгдөж байна.
- Бие биедээ санаа тавьдаг ажлын орчин бий болгох нь хамгийн чухал.
- Оюу толгойн ажилчдын зохисгүй зан харилцаа болон ажлын байран дээр гардаг болон гарч болзошгүй үйлдлүүдийг мэдээлэх боломжтой аюулгүй системийг бүрдүүлж байна.
- Байгаль орчны хүрээнд ерөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум- мод үндэсний хөтөлбөрт бид бүхэн нэгдэн орсон. Ойрын арван жилдээ 100 сая мод тариалах амлалт өгсөн. Энэ оны хувьд манай ажилчид болон тэдний гэр бүр, гэрээт байгууллагууд хамтран нийтдээ 50 мянган мод тариад байна.