Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т орших Жаргалант багийн Хавцалт замбал хэмээх газар аравдугаар сарын 16-ны өдөр 28 хүн самарт явж байгаад нэг нь сураггүй алга болжээ. Нэг хүн алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 23-ны 10:11 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн 63 настай, эрэгтэй А-г аравдугаар сарын 24-ний 08:00 цагаас эхлэн Байдраг багийн Цахрын даваа гэдэг газраас Хавцалт замбал гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.