АНУ-ын Чикаго хотод 49 настай Ш гэх Монгол эрэгтэй хүн амины хэрэгт холбогдсоныг тус улсын зарим хэвлэл бичиж байна. Тодруулбал, 61 настай өрөөний хамтрагч цагаач Монгол эмэгтэйг хүчирхийлж улмаар амь насанд нь хүрсэн гэж мэдээллээ. Түүнийг хүний аминд хүрсэн, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байна.
Хөршүүдийнх нь мэдээлснээр тэд энэ орон сууцад таван сар гаруйн хугацаанд хамт амьдарсан бөгөөд хэрэг болсон өдөр сонин, жигтэй дуу авиа гарч байсныг гэрчилсэн байна. Түүнчлэн, талийгч хөршдөө Ш-ээс айдаг байснаа удаа дараалан хэлж байжээ. Мягмар гарагт Ш 911 рүү залгаж, "түүний өрөөний хамтрагч хариу өгөхгүй байна" гэж мэдэгджээ.
Харин хуулийн байгууллага түүнийг хамтран амьдрагчийнхаа аминд хүрсэн байж болзошгүй хэмээн буруутган шалгаж, шүүх хурлыг товлоод байна.
ЭХ СУРВАЛЖ: Patch