БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд Ши Жиньпинд баяр хүргэсэн захидал илгээж, харилцаагаа улам хөгжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA онцоллоо.
Энэхүү захидалд “ХКН-ын 20-р их хурал Хятадын нам, ард түмэнд шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны далбаан дор Хятад үндэстний агуу их хөгжил цэцэглэлтийн түүхэн үйл явцыг урагшлуулахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо” гэжээ. Түүнчлэн Ким Жон Ун “Би та бүхэнтэй хамт БНАСАУ-Хятадын харилцааны цаг үеийн шаардлагад нийцсэн илүү сайхан ирээдүйг бүрдүүлж, хоёр орны социалист үйлсийг үргэлжлүүлэн хүчирхэгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа удирдан чиглүүлнэ” гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS