Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Эрэгтэй шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн энэ сарын 13-21-нд Унгар улсын Будапешт хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер А.Энхтуул эх орноо төлөөлөн оролцож есөн өрөг тоглож, долоон оноогоор тэргүүн байр эзэллээ. Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулжээ.
Сонирхуулахад, Их мастер А.Энхтуул энэ сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-нд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар