Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм байна
Буцаан олголтод энэ оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө и-баримт системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна.
Аравдугаар сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.