Одоогоос яг 50 хоногийн өмнө Дарханы замын ажилтай анх биечлэн танилцаж, газар дээр нь тодорхой үүрэг чиглэл өгсөн гэж зам тээвэр хөгжлийн сайд Ц.Бямбацогт мэдээллээ.
Түүнийг Дарханы замтай танилцахад “Цемент тасалдалтай, битум дутагдалтай, санхүүжилт удаашралтай байсан” гэлээ.
Ажлаа шуурхай зөв зохион байгуулж, тулгамдсан асуудал бүрийг цаг алдалгүй шийдвэрлэж, дэд сайд Л.Халтарыг газар дээр нь томилон ажиллуулсны хүчинд “нохойн дуу овоо ойртож байна” гэж тэрээр өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ.
Одоогийн байдлаар Дарханы замын хоёрдугаар багцаас үлдсэн хоёр км, дөрөвдүгээр багц дээр Баруунхараагийн гармын орчим нэг км газар, нийт гурав орчим км-т хучилтын ажил хийж дуусвал амласан ёсоор энэ сардаа багтаан “нэг урсгал хоёр эгнээ” замын хөдөлгөөн нээгдэх нь.