Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Энэ сарын 21-нд эхэлсэн Тайландын аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд Монголоос ОУХ Батбаярын Энххүслэн оролцож байгаа билээ. Токиогийн олимпод оролцсон туршлагатай тэрбээр зургаан зайд Монгол Улсын дээд амжилтын шинэчилэн тогтоолоо.
Тодруулбал,
-50m Freestyle – 26.54
-800m Freestyle – 8:47.20
-100m Freestyle – 56.08
-200m Freestyle – 1:58.23
-100m Breaststroke – 1:12.50
-200m IM – 2:17.49 хурдлан, улсынхаа рекордыг шинэчлэв. Улмаар тус тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Мөн 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд 1:58.23 амжилтаар ДАШТ-ий В цагийг биелүүллээ. Ингэснээр тус болзлыг ханган, дэлхийн аваргад хурд сорих Монголын анхны тамирчин боллоо.