Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлаар тус улсын дарга Ши Жинпинь ирэх mаван жилд Хятад улсыг удирдах эрхээ баталгаажууллаа. Мөн БНХАУ-ын УТТ-ны байнгын хорооны шинэ гишүүдийг танилцуулж, БНХАУ-ын шинэ ерөнхий сайдаар Ли Чян тодорсныг зарлалаа.
Өчигдөр буюу Бямба гарагт БНХАУ-ын Коммунист намын XX их хурал өндөрлөх үеэр Ши Жиньпин “сайн сайхнаар дүүрэн шинэ эрин” эхэлж буйг онцоллоо. Тодруулбал, ХКН-ын их хурал сэтгэлгээгээ нэгтгэх, итгэлийг бэхжүүлэх, чиг хандлагаа тодорхойлох, сэтгэл санааг нэмэгдүүлэх зорилгоо биелүүллээ” гэж Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд долоо хоног үргэлжилсэн их хурлын хаалтын хуралдаанд оролцсон 2338 төлөөлөгч болон тусгайлан уригдсан төлөөлөгчдөд хандан хэлсэн байна. Тэрээр "Энэ бол бидний тугийг өндөрт өргөх, хүч чадлаа нэгтгэх, эв нэгдэл, үнэнч байдлыг дэмжих их хурал байлаа" гэж цохон тэмдэглэснийг Синьхуа агентлаг мэдээллээ.
Ши Жиньпин даргалсан хаалтын хурлаар ХКН-ын төв хорооны 205 гишүүн, мөн Сахилга батыг хянан шалгах төв комиссын 133 гишүүнийг сонгосон байна.