Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар Дархан-Уул, Орхон аймгуудад ажиллаж байна. Өчигдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нөхцөл байдалтай танилцлаа. Одоогоор Шарын голын уурхай 0 зогсолтонд ороод байна. Ингэснээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ердөө 8 хоногийн нөөцтэй болжээ. Түлэх нүүрсгүй, ажиллах хүчгүй болж байгаа талаараа компанийн удирдлагууд хэлж байлаа. Энэ тухай мэдээллийг манай сурвалжлах баг Орхон аймгаас ирүүллээ.
“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай станц 40 мегаваттын горимтой ажиллаж байна. Эрчим хүчний үйлдвэрлэл маань өнгөрсөн оныхоос 60 хувиар нэмэгдлээ. Гэсэн хэдий ч үнэ тариф хэт доогуур байгаагаас шалтгаалаад бид оны эцэс гэхэд 11 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Үүнээс гадна, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байгаагаас үүдэж, ажлаасаа гарах, БНСУ-д ажиллахаар явах зэрэг асуудлууд гарч байна. Энэ онд л гэхэд 34 хүн өөрсдийн саналаараа ажлаасаа гарлаа. Тиймээс эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд нүүрсний хангамж, хүний нөөц гээд бүх талаар цогцоор анхаарах шаардлагатай байна” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.