Алдартай жүжигчид, загвар өмсөгчдийн охид насанд хүрээд ээжүүдтэйгээ адил “үзэсгэлэнтэй” болж байгаа зургууд цахим ертөнцөд үе үе тренд болдог. Эдгээр охидын нэг, загвар өмсөгч Синди Крофордын охин Кайа Гербер ээжийхээ залуу үеийг загварын тайзнаа ч мөнхөлж байна.
Энэ долоо хоногт Лос Анжелес хотод болсон нэгэн арга хэмжээнд Кайа Гербер хар бариу цамц, урт хар юбка хослуулсан нь 1990-ээд оны Синди эргэн ирлээ гэсэн яриаг хүртэл үүсгэж амжжээ.
“The Big Six” буюу “Том зургаа” гэж нэрлэгддэг 1990-ээд оны топ загваг өмсөгчдийн тоонд Синди Крофорд тэргүүтэй Наоми Кэмпбелл, Кристи Тарлингтон, Кэйт Мосс, Линда Эвангелиста, Клаудиа Шифер нар багтдаг. 2000 онд загварын ертөнцөд албан ёсоор баяртай гэж хэлэхээсээ өмнө Синди Крофорд энэ салбарт 14 жил чанагдсанаараа “маш амжилттай” загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлдэг билээ. Харин түүний охин, өдгөө 21 настай Кайа Гербер нь 10 настай байхдаа л Versace-ийн зураг авалтад орж, 14-тэйдээ Италийн Vogue сэтгүүлд гарч байсан юм. Өнөөдөр ээжийнхээ адилаар загварын тогоонд хэдийнэ багтсан билээ.
Эх сурвалж: CNN