Эгэл жирийн яруу найрагч улстөрд ороод тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болсон нь олны анхаарал татдаг. Тэр бол зарчимгүй, “популист” хэмээх шошгыг өөртөө аль хэдийнэ авсан Ж.Мөнхбат. Түүний хамгийн сүүлийн онигоо нь боксчин Э.Цэндбаатарыг хуурсан явдал болов. Тодруулбал, түүний шагналыг мялааж, Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүн Сүзуки Жимни автомашинаар шагнахаа амласан байдаг. Бүр болоогүй “Машин замдаа түгжрээд ирж явна” хэмээн тайзан дээр зарлаж, тамирчныг баярлуулж, хурсан олныг ч хөөргөж явлаа. Гэвч удаан хугацаанд луу унжсан тэд өчигдөр “Ер нь өгөх албатай ч биш” хэмээн даналзав. Уг нь улстөрч хүний олон нийтэд хандсан үг хариуцлагатай байх ёстой. Атал худалч гишүүн жишим ч үгүй пээдэлзэж байна.
Ж.Мөнхбат МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа долларын ханш өслөө хэмээн баахан шоуддаг байв. 1 ам.доллар 17 боодол төгрөгтэй тэнцлээ хэмээн орилж явсан тэр өөрийнх нь нам эрх барих үед ханш 4000 руу ойртож байгааг хараад тоох ч үгүй сууна.
Тэрбээр сүүлийн үед боомт хариуцсан сайд болно гэх яриа ч гарах болсон. Эсвэл УИХ-ын дэд даргад санаархаж яваа гэх. Юутай ч амласнаа ор тас мартсан, ёс зүйгүй, зарчимгүй гишүүн өнгөтэй өөдтэй сандал ширээ, эрх мэдэл бүхэнд хүрэхээр улайрч явна. "…Э.Цэндбаатар би машин өгөх албатай ч биш хэмээн пээдэлзэх Ж.Мөнхбат "Сонгуульд амласныгаа би биелүүлэх ёстой ч биш" гэж даналзаж чадахаар нэгэн. Ийм шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж байна.